Сүхбаатарын талбайд уржигдар Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол болсон билээ. Энэ үеэр иргэн Б.Цэгмэд жижиг оврын “Nissan” маркийн /амьжиргаа цагаан/ ачааны машинаар талбайн гол руу дайрч орсон явдал болж төрийн хамгаалалтын албыг сандаргасан.

Бичлэг үзэх:

Тухайн үед иргэн Б.Цэгмэд "Шатахууны үнийг эсэргүүцсэн авто машинтай жагсаал"-д оролцож, төрийн ордныг тойрч яваад сэтгэл хөдлөлд автан талбайн зүүн талд ирэх үеэрээ Б.Цэгмэд нарын хүмүүс ёслол болоход бэлтгэн татсан хамгаалалтын бүс рүү машинтайгаа шууд дайрч орсон юм. Энэ үед Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоосон.

Төв талбай нь Төрийн тусгай хамгаалалтын бүс учраас зөвшөөрөлгүй ордоггүй журамтай.

Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрчсөн байна. Иймээс цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн юм.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн иргэн Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.