Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101, 105, 102, 103 гэсэн тусгай дугаарын утсанд иргэдээс хуурамч мэдээлэл ирэх нь ихэсчээ. Үүнээс үүдэн эдгээр иргэдийг залгасан дугаараар нь олж Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгохоор болсон байна. Өмнө нь Захиргааны харицлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн 5000-20000 төгрөгөөр торгох эсвэл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг байжээ.

Өнгөрсөн онд гэхэд тусгай дугаарын утсанд нийт 130 мянган гаруй иргэн хандсан байна. Үүний 71 хувь нь хуурамч буюу хүүхэд тоглосон дуудлага мэдээлэл ирсэн аж.