Б.Баясгалан
10 сарын 04, 2019
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгаа явуулж байна.
Та тус судалгаанд хамрагдахыг хүсвэл өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд www.transport.ub.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Мөн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 11-312176 дугаарын утсаар холбогдож судалгаанд хамрагдах боломжтой.
Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.