34 орны 38 мянган хүнийг хамарсан шинэ судалгаагаар баян орнуудад амьдардаг боловсролтой хүмүүс ёс суртахуунлаг байхын тулд бурханд итгэх шаардлагагүй гэж үздэг болохыг тогтоожээ. 

Уг судалгааг өнгөрөгч Даваа гарагт Пьив судалгааны төвөөс олонд танилцуулсан бөгөөд харьцангуй баян орон болон буурай орнуудын дунд "бурханы завсар" гэх зай завсар үүсч байгааг онцолжээ.

Жишээлбэл Кени улс гэхэд нэг хүнд ноогдох ДНБ хамгийн багатай ба тус улсыг төлөөлөн судалгаанд оролцогчдын 95 хувь нь бурханд итгэх нь ёс суртахуунлаг байхад чухал гэжээ.

Харин Швед улс хамгийн баян улсаар бүртгэгдсэн бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн дөнгөж 9 хувь нь бурханд итгэснээр ёс суртахуунлаг байдаг гэж хариулсан байна.

Мөн улс орнууд баян эсвэл ядуу байхаас үл хамааран бүгд л бурхан, ёс суртахууны тухайд санал зөрчилддөг аж.

АНУ-ыг жишээ болгож үзвэл хүмүүсийн орлогын хэмжээ нь 24 хувийн ялгаатай байдаг. Бага орлоготой хүмүүс нь "сайн" хүн байхын тулд бурханд итгэх хэрэгтэй гэж хариулах нь элбэг байжээ.

"Санхүүгийн асуудалтай хүмүүсийн амьдралд шашин маш чухал байр суурь эзэлдэг" гэж судалгааны багийн ахлах тэмдэглэсэн байна.

Пьивийн судалгаа нь хүмүүс нь боловсролтой, хөрөнгөлөг болох тусам улс орон нь шашин шүтлэг багатай болдог гэсэн онолд хүч нэмж байгаа юм.

Хээдэн арваны турш АНУ энэхүү таамаглалыг баян бас шүтлэгтэй байдлаараа няцааж ирсэн. Гэвч судалгааны үр дүнг авч үзвэл тэр няцаалт ч өөрчлөгдөж байгаа бололтой.

2002 онд "сайн" хүн байхад бурханд итгэх итгэл чухал гэж 58 хувь нь хэлж байсан бол 2019 оны судалгаанд энэ үзүүлэлт 14 хувиар буурчээ.

Гэсэн хэдий ч шашин шүтлэг нь дэлхий даяар хүмүүсин амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл хэвээр байгаа юм. Судалгаанд оролцсон 34 улсаас 23-т нь шашин шүтлэг ямартай ч маш чухал хэмээжээ. 


Эх сурвалж: CNN