МОСКВА/РИА Новости/. Шарталт нь тархины үйл ажиллагааг бууруулж, ой тогтоолтыг муутгадаг гэсэн дүгнэлтэд Австралийн Мельбурн хотын Суинбернийн Технологийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Судалгааны дүнг “MedicalXpress” цахим хуудаст нийтэлсэн байна.

Эрдэмтэд Брисбен дүүрэг дэх шөнийн цэнгээний газруудад үйлчлүүлсэн хэдэн зуун хүнийг судалгаандаа хамруулжээ. Согтууруулах ундаа хэрэглэснийх нь маргааш эрдэмтэд судалгаанд оролцогчдоос цахимаар санал асуулга явуулж, танин мэдэхүйн сорил авсан байна. Сорилыг хэрхэн хурдтай, амжилттай давж байгаа нь өмнөх өдөр нь уусан согтууруулах ундааны хэмжээнээс шууд хамааралтай байгааг эрдэмтэд илрүүлжээ.  

Одоогоор судлаачид илүү олон сайн дурынхныг судалгаандаа хамруулж шарталтын тархины үйл ажиллагаан дахь нөлөөллийг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг