“Лантуун дохио” ТББ-аас анх эхлүүлсэн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл аймагт барих ажил эхэллээ.

Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг.

Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчингүй байна гэсэн тоон үзүүлэлт юм. 

Тиймээс хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийн барилгын төслийн шавыг тавьж, барилгын ажлыг Хөвсгөлийн залуус, “Шидэт урц” ТББ-ынхан, “Лантуун дохио” ТББ-тай хамтран эхлүүлжээ.

“Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэхийн тулд ойролцоогоор 750 орчим төгрөг шаардлагатай. 

Харин Улаанбаатарт амьдарч буй Хөвсгөл нутгийн иргэдээс хандив цуглуулах арга хэмжээг 2022.10.14-нд зохион байгуулж, 200 гаруй сая төгрөг цуглуулжээ.

Тухайлбал,

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Төслийг сүүлийн хадаасаа хадаж дуустал боломжоороо дэмжихээ илэрхийлсэн.

Л.Мөнхбаатар /УИХ-ын гишүүн-10 сая төгрөг

“Моникс финанс” компани-5 сая төгрөг + 10 иж бүрэн компьютр,

Т.Туяа/гэр бүлийн зүгээс 10сая төгрөг, fis gis llc зүгээс 5 сая төгрөг+5000 номтой, номын сан,

Ц.Түмэнбаяр /Ургамлын далай ХХК, Арал хүүхдийн дэлгүүр/ -10 сая төгрөгийн үнэтэй хүүхдийн тоглоом,


М.Батцэнгэл/Хөвсгөл аймгийн арслан/ -5 сая төгрөг,

Жүжигчин Л.Сөрөлтийн ах дүүс-5 сая төгрөг + “Ид шидийн орон”-ны гадна талбайг тохижуулах модны суулгац,Жүжигчин Л.Сөрөлтийн ах дүүс-5 сая төгрөг + “Ид шидийн орон”-ны гадна талбайг тохижуулах модны суулгац,

“Түрүүлж алхана” найзуудын клуб – 5 сая төгрөг,

О.Лхагвасүрэн/Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал/ 4 сая төгрөг-хурдан умын адуу/

Хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ -10 сая төгрөгийн хогийн сав,

н.Эрдэнэдалай/ДМЦС 2000 оны төгсөгчид/- 2.5 сая төгрөг, хувийн зүгээс 10 сая төгрөгийн модон материал, найз н.Сандуйням мөн 10 сая төгрөгийн дулаалгын материал,

Ц.Амарсанаа/Барилгын хөгжлийн төвийн захирал/-10 сая төгрөг

гэх мэтээр хандив өгсөөр 200 орчим сая төгрөг цуглажээ. Цаашид төслийг зогсолтгүй урагшлуулахын санхүү, мөнгө, эд материалын хандив хэрэгтэй бөгөөд нийт Хөвсгөлчүүд та бүхнийг бяцхан үрсийнхээ төлөө “Ид шидийн орон-Хөвсгөл”- төсөлд хандив өргөхийг уриалж байна.

https://www.facebook.com/KhuvsgulShildeg энэ линкээр холбогдож төслийн талаарх мэдээлэл авч болох бөгөөд “Шидэт урц” ТББ Хаан банк: 5913406952 дансанд хандив өргөх боломжтой юм.

“Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэгч залуус ямар ч цалингүй, сайн дураараа ажиллаж, ийнхүү дөрөв дэх “Ид шидийн орон”-оо эхлүүлээд байгаа юм.