Хятад эрдэмтэд "Терминатор" франчайзын T1000 роботтай төстэй уян шингэн металлыг бүтээсэн байна. 

Өнгөрсөн Лхагва гарагт Америкийн Химийн Нийгэмлэг ACS нь гурван хэмжээст орон зайг ашиглан соронзоор бүтээсэн шингэнтэй төстэй шинээр бүтээсэн металлыг харуулсан видео бичлэгийг гаргасан байна.

Тэдний мэдээлснээр гелиум болон бусад тодорхой хайлшууд нь өрөөний температурт өөрчлөгддөг бөгөөд хэлбэрээ алдахдаа амархан, нэвтрүүлэх чадвар өндөртэй, хайлдаг зэрэг онцлог шинж чанарыг агуулдаг. 

Шингэнийг удирдахын тулд эрдэмтэд никель, төмөр зэрэг соронзон тоосонцрыг нэмдэг ба соронзон шингэн металлууд нь зөвхөн хэвтээ чиглэлд шилжих боломжтой гэнэ.

Шинжлэх ухаанч Лианг Хү болон Жинг Лю болон тэдний хамт олон харин хэвтээ болон босоо тэнхлэгт сунгах боломжтой соронзон шингэн металийг хийхийг хүссэн байна. Туршилтын явцад тэд хоёр соронзонг эсрэг чигт ашиглахад жирийн үеэс дөрөв дахин сунгах боломжтой, аль аль чиглэлд сунгах боломжтой шингэн металлыг бүтээсэн гэж мэдэгджээ.



Эх сурвалж: https://nextshark.com