МОСКВА. /АиФ/. Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator: Dark Fate” киноны трейлэрийг “YouTube” хуудсандаа нийтэлжээ.

Роботын адал явдалт шинэ ангид үзэгчид Сара Коннорын дүрээрээ алдартай  жүжигчин Линда Хэмилтон болон 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй жүжигчин Арнольд Шварценеггер нарыг харах юм. 

Тус киноны найруулагчаар Тим Миллер, продюсераар Жеймс Камерон, Дэвид Эллисон нар ажилласан байна. Терминатор киноны шинэ анги энэ оны 11 дүгээр сард гарна. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг