Хятадын компаниуд "Huawei"-ийн гар утас ашигласан ажилчиддаа 50 хувийн хөнгөлөлт олгож байна

Э.Мөнхтуяа
12 сарын 27, 2018

Huawei брэндийн санхүү хариуцсан захирал Канадад баривчлагдсаны дараа тус компани хямралтай нүүр тулгараад байгаа. Тиймээс Хятад дахь орон нутгийн зарим бизнес эрхлэгч тус брэндийг дэмжин өөрсдийн ажилчдыг Huawei брэндийн гар утас хэрэглэхийг хөхүүлэн дэмжиж байна.

Жежиан мужийн нэгэн компани Huawei гар утас худалдан авсан ажилчидаа урамшуулах бодлого гарган хэрвээ Apple брэндийн гар утас худалдаж авбал шийтгэнэ хэмээн тусгажээ.

Онлайнаар цацагдсан бодлогын санамж бичигт  iPhone эзэмшдэг Жейжян Kangjiesi New Material Technology Co-ийн ажилчдыг дэмжихгүй байхын зэрэгцээ шинээр Huawei гар утас худалдан авах хүмүүст үнийн хөнгөлөлтийн урамшуулал олгоно хэмээн тусгажээ.

Huawei брэндийн гар утас худалдан авсан удирдлагууд 50 хувийн хөнгөлөлтийн урамшуулал авах бол менежер, байнгын ажилтнууд 20-25 хувийн хөнгөлөлт эдлэх аж.

Тус компанийн салбарын менежер Глобал таймсад өгсөн ярилцлагадаа энэхүү шинэ бодлого амжилттай хэрэгжиж байгаа талаар дурьдсан байна.

Тэрээр "Одоогийн байдлаар менежментийн багийн бүх гишүүд Huawei загварын ухаалаг утсыг хэрэглээгээ болгон өөрчилсөн. Харин Apple-ийн бүтээгдэхүүнийг сонгох сонголт нь "сайн дурын шийдвэр дээр тулгуурласан" хэмээн тайлбарлажээ. 

Орон нутгийн удирдлагын хэлснээр энэхүү жишээг хэдэн зуун компани дэмжин ажиллаж байгаа гэнэ.


Холбоотой сэдвүүд

huawei iphone

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.