Х.Оргил
10 сарын 12, 2020
Хятадын Хуавэй компани Францын нийслэл Парис хотноо байрлах Lagrange судалгааны төвийнхөө нээлтийн ёслолыг хийлээ. Энэ нь тус компанийн Франц дахь математик, тооцооллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зургаа дахь судалгаа, хөгжлийн төв юм.
Хуавэй олон тооны математикчидтай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ зарлалаа.
Lagrange судалгааны төв нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх математикчдад нээлттэй юм. Цаашид энд явуулсан судалгааны үр дүнг харилцаа холбооны салбарт бүхэлд нь ашиглах болно гэжээ.
Lagrange судалгааны төвийн дарга Мелван Деба хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа тус төв нь 30 гаруй судлаачдыг цуглуулж, математик, тооцооллын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ирээдүйд бие даасан сан болж төлөвшихийг зорьж байна, үүний зэрэгцээ технологийн шинэчлэлийг дэмжиж хиймэл оюун ухаан болон бусад салбарт томоохон ахиц дэвшил гаргах болно гэжээ.
2013 онд Хуавэй Францад 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарласан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.