Өнөөдрөөс эхлээд Huawei утастай хүмүүс update хийх боломжгүй болсныг мэдэгдлээ

Х.Оргил
08 сарын 17, 2020

Энэ сарын 13-нд Хятадын Huawei компанид олгосон лицензээ АНУ-ын Худалдааны яам зогсоосон нь тус компанийн үйлдвэрлэсэн гар утас эзэмшигчдэд таагүй мэдээ байлаа. 

Учир нь үүнээс хойш Google компани болон бусад апп хөгжүүлэгчид Huawei үйлдвэрийн гар утас руу update-ээ хийх боломжгүй болжээ.

Хэрэв та Huawei P30 Pro эсвэл  Google-ийн бүтэн үйлчилгээтэй Huawei-гийн бусад гар утастай бол танд Android 11 эсвэл бусад update-ийг татаж чадахгүй.

Харин Google-ийн үйлчилгээгүй P40 Pro гар утастай бол update татаж болох аж.

Эх сурвалж: engadget.com

Холбоотой сэдвүүд

huawei хуавей

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.