“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх тухай хүсэлтээ Канад руу илгээх төлөвлөгөөнөөсөө даруй татгалзахыг Хятадын эрх баригчид АНУ-аас шаардаж байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

“Хятад улс үндэсний компаниудынхаа эрх ашгийг хамгаалах болно. АНУ гаргасан алдаагаа засч залруулж, Мэн Ваньжоуг шилжүүлэх тухай албан ёсны хүсэлтээ цуцална гэж найдаж байна. Шилжүүлэх тухай хүсэлтийг Хятадын иргэний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/ТАСС/