Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын Батлан хамгаалах яам олон нийтэд дэлгэсэн Хятадын цэргийн хүч гэсэн тайландаа хятадын цөмийн цэнэгт хошууг анх удаа тоолжээ.

200 хуудас урт уг тайланд БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми 200-гаас 300 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуутай, мөн ирэх 10 жилд энэ тоог хоёр дахин нэмж магадгүй гэж АНУ-ын Пентагон үзсэн байна. Цөмийн цэнэгт хошуугаа хоёр дахин нэмэхийн тулд шаардлагатай цөмийн материал Хятадад хангалттай бий хэмээн үзэж буй.

Өмнөд хятадын тэнгис дэх маргаан, худалдааны дайн мөн Хонконгийн асуудлаас болж АНУ болон БНХАУ хоёрын хооронд хүйтэн дайны уур амьсгалтай байгаа юм

АНУ идэвхитэй болон бусад хэлбэрээр нөөцөнд 3800 цөмийн цэнэгт хошуутайч Бээжингийн энэ үйлдэл Вашингтоны санааг зовоож эхэлсэн билээ. 2049 он гэхэд Ази-Номхон далайн бүс нутагт давуу хүчин болох зорилт тавиад байгаа Хятадын ардын чөлөөлөх арми сүүлийн хэдэн жилд маш хурдацтай шинэчлэгдэж байна.