Израйль улсад Хятад улсыг төлөөлөн суугаа элчин сайд Ду Вэй өчигдөр Тель Авив хот дахь гэртээ нас баржээ.Тус улсын зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар элчин сайд унтаж байх үедээ гадны нөлөөгүй нас барсан аж. 

Элчин сайд чухам ямар шалтгаанаар нас барсан эсэхийг тодруулахаар Хятадын эрх баригчид дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай багийг илгээхээр болжээ.

Мөн Хятадын төв телевизээр Ду Вэйгийн нас барсан шалтгааныг баталгаажуулахад нэмэлт баталгаа шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн байна. 

Тэрбээр нас барахаасаа гурав хоногийн өмнө коронавирусийн тахалд БНХАУ-ыг буруутгаж буй үйлдлийг шүүмжилж байсан юм.