Энэ сарын 11-ээс эхэлсэн Израиль болон Палестин улсын зэвсэгт мөргөлдөөний байдал улам хурцадсаар байгааг байгааг илтгэх фото зургуудыг BBC агентлаг нийтлэлээ. 

Израйлийн арми нисэх онгоц, танк, их буу, хөлөг онгоцуудаа дайчлан, дахин их хүчээр Газын зурвас руу гал нээсээр байна. Тус зэвсэгт мөргөлдөөний гол шалтгаан нь Ариун уулан дахь лалын шашны сүмд сүсэгтнүүдийг нэвтрүүлэхийг хориглосноос гадна Зүүн Иерусалимаас хэд хэдэн Палестин гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилийн шүүхийн шийдвэр гарсантай холбоотой юм. Үүний улмаас Палестинчууд болон Израилийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдэж эхэлжээ.  

Одоогийн байдлаар Израилийн долоон иргэн амиа алдсаны дунд таван настай хүү, нэгэн эцэг, түүний охин, мөн гурван эмэгтэй багтаж байна. Үүний зэрэгцээ олон арван мянган хүн шархадсанаас гадна цааш ахин хэдэн зуун амиа алдах вий гэсэн айдастай байна. Мөн 450 гаруй байгууллага дахин сэргэхгүйгээр нуржээ.