Палестинчууд улс орныхоо хаа сайгүй Израйлийн хүчнийхэнтэй мөргөлдөж байгааг NHK уламжиллаа. Мөргөлдөөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг Израйлын нийслэл хэмээн үзэж, Элчин сайдын яамаа Тел Авив хотоос нүүлгэхээр болсноос үүдсэн. Өнгөрсөн ням гарагт Баруун эрэг, Газын зурвас дахь Израйлын цэргүүд рүү чулуу нүүлгэжээ. Харин Израйлын цэргүүд хариуд нь нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу барьсан байна. Тэр үеэр 157 хүн гэмтсэн гэж Палестин дахь Улаан хавирган сар байгууллагаас мэдээллээ. 

Израйлын Ерөнхий сайд палестинчуудыг энхтайвны төлөө Иерусалим Израйлын нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Беньямин Нетаньяху Иерусалим 3000 жилийн турш манай нийслэл байсан, өөр хэнийх ч байгаагүй хэмээсэн байна. Тэрбээр Араб, Исламын ертөнцөд Америкийн “өдөөсөн” эмх замбараагүй байдалд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. 

Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн мөргөлдөөн ням гарагт оргилдоо хүрч, Ливан дахь Америк элчингийн ойролцоо онц аюултай нөхцөл байдал үүссэн юм. 

Ноён Нетаньяху Францын Ерөнхийлөгч Эммануэлль Макронтой Парис хотноо уулзаж еврей хүмүүс, Иерусалим хоёрын олон мянган жилийн холбоог үгүйсгэх нь ёс бус гэж үзэж байгаагаа хэлжээ. 

Тэрбээр “Библид ч, библиэс хойших түүхийн номонд ч Иерусалим Израйлынх гэдгийг бичсэн байгаа” гэсэн байна.