Х.Оргил
01 сарын 26, 2022
Зүүн Европт дайны гал дүрэлзэхэд бэлэн болжээ. Украйны Батлан хамгаалах яамны өнөөдөр хийсэн мэдэгдлээр бол тус улсын хил дээр ОХУ цэрэг зэвсэгээ бөөгнөрүүлж бараг дууссан байна. ОХУ-ын Зэвсэгт хүчин төв болон зүүн бүсээс татсан хуурай замын 106,000 цэрэг байнгын байрлаж байна. Үүн дээр нэмээд Беларуст байрлаж байгаа агаарын болон Балтийн тэнгист байгаа тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулаад нийт 127,000 цэрэг байлдааны бэлэн байдалд байна. АНУ-ын Вестминстер хотод төвтэй сансрын технологийн Maxar компанийн авсан арилжааны хиймэл дагуулын зургийг олон нийтэд дэлгэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.