Х.Оргил
08 сарын 20, 2020
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навалны Сибириэс Москва нисэх замдаа өвдөж, түүний онгоц ослын буулт хийсэн байна. Тэрээр ухаангүй, эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. "Түүний уусан цайнд ямар нэгэн юм хольсон гэж бид бодож байна. Өглөө уусан цорын ганц зүйл нь цай байсан" гэж Кира Ярмиш хэлсэн байна.
Омск хотын 1-р эмнэлэгийн хордлого тайлах эрчимт эмчилгээнд, биеийн байдал муу байгаа юм байна.
44 настай Навальный нь Оросын дээгүүр албан тушаалтнуудын авилгын эсрэг тууштай тэмцдэг ялангуяа Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилдэг "шүгэл үлээгч" нэгэн юм байна. Өнгөрсөн жил тэрбээр захиргааны хэргээр шоронд хоригдож байхдаа хордож эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Мөн 2017 онд түүн рүү ажлынх нь гадна нүүр рүү нь будагч бодис цацаж нүд нь түлэгдэж байсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.