Х.Оргил
03 сарын 18, 2019
Хууль бусаар эм эмийн бэлдмэл хил гаалиар оруулах зөрчил гарсаар байна.
Тухайлбал хаяг шошгыг зөрчилтэй 11000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох эрхтэй бөгөөд хувь хүн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж импортлохыг хуулиар хориглодог.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.