Хятад улс өөрийн иргэдээ интернет суурилуулах эсвэл шинэ гар утас худалдаж авахаасаа өмнө нүүр таниулах тест (facial recognition test) өгөхийг шаардсан шинэ журам гаргажээ.

Ингэснээр тус улсын интернетийн хэрэглэгчдийн хяналтыг нэг алхам урагшлуулах болно гэж үзэж байна.

Daily Mail-ийн мэдээлж буйгаар 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх энэхүү шинэ журмаар тогтмол интернетийн хэрэглээнд бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийг хятадын эрх баригчдад хэн болохыг нь таних юм.

Энэхүү оролдлого нь Хятадын интернетийн аюулгүй байдлыг сайжруулж, терроризмтой тэмцэхэд тусална гэж Хятадын Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн яам мэдэгдсэн байна.

Гэхдээ батлагдсаны дараагаас эхлэн уг журмаар бүртгэлгүй хэрэглэгчдийг дуудлага хийж боломжгүй болно, урьдчилан сэргийлэхийн тулд утасны sim картыг дамжуулан худалдахыг хориглох гэнэ. 

Хятад улс сүүлийн жилүүдэд нүүр царай таних хиймэл оюун ухааны технологи бүхий хяналтын камер суурилуулахад ихээхэн анхаарч буй.

2017 онд засгийн газар "дэлхийн хамгийн дэвшилтэт" хиймэл оюун ухааны технологиор тоноглогдсон 20 сая гаруй камер суурилуулсан юм. Хятадын засгийн газар нүүр царай таних технологийг Бээжингийн тэргүүлэх их сургууль болон автомат машин, түргэн хоолны сүлжээ ресторанууд болон бусад байгууллагуудад ч мөн нэвтрүүлжээ.