Загвар өмсөгч, модель Ж.Энэрэл алдарт "Mercedes-Benz" компанийн 2021 оны шинэ загвар болох C-Class (W206)-ны нүүр царай болжээ. 

Энэ нь 120 жилийн түүхтэй, дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компанийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Зургийг "Mercedes-Benz Mongolia" фэйсбүүк хуудаснаас...

Эдүгээ 26 настай авьяаслаг модель Ж.Энэрэл анх 2012 онд Монголд болсон "Face of Mongolia" тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Улмаар "Asia’s new star model contest" тэмцээний II байр, "Miss Model of the World Mongolia" тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээний II байранд тус тус шалгарч байв. Мөн үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэх болох "Яг түүн шиг" шоунд амжилттай оролцож байсан. 

Тэрээр үндэсний хэмжээнд Gobi Cashmere, Yamā brand, Mongol Brand-үүдын нүүр царай болсноос гадна “Alexandr McQueen”, “Hermes”, “Balenciaga” зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд голлох моделиор оролцжээ. Ж.Энэрэл дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг яах аргагүй мөн юм. 

Зургийг "Mercedes-Benz Mongolia" фэйсбүүк хуудаснаас...

Mersedes Benz C-Class (W206) загварын танилцуулгыг хүргэж байна.