"Victoria secret"-ийн 100 гаруй загвар өмсөгч удирдлагынхаа бэлгийн дарамтыг илчилжээ

Х.Оргил
09 сарын 08, 2019

Шоугаараа дамжуулан загвар өмсөгчдийг алдартай болгодог цорын ганц брэнд бол "Викториа Секрет" билээ. Албан ёсны гэрээт, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд нь хэдэн сая доллараар гэрээ хийдэг, тансаглал нь хэрээс хэтэрсэн гэдэг ч үнэндээ хөшигний ард өрнөх амьдрал нь тэс өөр болохыг саяхан дэгдсэн шуугиан илчилж орхив.

"Victoria's Secret" -ийн дур булаам моделиудыг удирдлагууд нь бэлгийн дарамтанд оруулсаар ирсэн гэнэ.  Үүнийг эсэргүүцсэн 100 гаруй загвар өмсөгч нэгдсэн аж.

Тэд энэхүү бэлгийн дарамтын эсрэг гомдол гаргасан бөгөөд цаашид ажлаа хийхэд нь ямар нэгэн байдлаар төвөг учруулахгүй байх хууль эрх зүйн орчинтой болохыг хүсэж байгаа юм. Энэхүү санаачлагыг нь Times Up хөдөлгөөн дэмжсэн бөгөөд хөшигний ардах нууцлагдмал булхайг зогсоох хүртэл хамтрах гэнэ.

Холбоотой сэдвүүд

дотуур хувцас модель

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.