1900 оны энэ өдөр зохион бүтээгч Эмил Желлинек өөрийн тусгайлан бүтээсэн автомашинаа туршин жолоодож байжээ. Тухайн үедээ илүү хөнгөн, бас өмнө нь Даймлер мотор компанийн хийж байсан автомашинуудаас илүү хурдан автомашин болсон юм.

Энэхүү машинаа охин Мерседесийнхээ нэрээр нэрлэжээ.  Автомашины салбарын түүхчид уг автомашиныг анхны Мерседес гэж хүлээн зөвшөөрдөг билээ. 

4 цилиндертэй, 35 морины хүчтэй бензин хөдөлгүүр тухайн үед жинхэнэ шуугиан тарьж байсан юм. Тэр үеийн 24 км/цагийн хурд бол тухайн үедээ галзуурам хурд байсан төдийгүй 1955 он хүртэл авто уралдаанд Мерседесийн амжилтын эрин үргэлжилсэн юм.

Өдгөө Мерседес-Бенз дэлхий даяар 2 сая 300 гаруй мянган машин үйлдвэрлэдэг бөгөөд 300 мянган ажилтантай. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 69 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.  

17 улсад нийт 39 үйлдвэртэй бөгөөд өдөрт 7200 Мерседес-Бенз машиныг үйлдвэрлэдэг аж.