11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана. Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг өгсөн.

Тодруулбал, өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Тус албанаас өчигдөр 14:00 цагийн үед 4, 9-өөр төгссөн дугаартай автомашиныг арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт дугаарын хязгаарлалтад хамруулна гэсэн шийдвэр гаргасан байсан юм.