Тяньжин хотын цагдаагийн газар биткоин олборлодог 600 компьютерийг цахилгааны хэт өндөр хэрэглээтэй учир хураан авсан байна.

Үүнээс гадна хууль сахиулах ажилтнууд мөн ижил шалтгааны улмаас зургаан хүчтэй агааржуулагчийг олж илрүүлсэн байна. Эдгээр нь сүүлийн хэдэн жилүүдэд хотод гарсан хамгийн том цахилгаан хулгайн хэрэг юм.

Сүлжээний саатал, цахилгаан эрчим хүчний алдагдал гараад байгаа тухай Тянжинь хотруу цахилгаан нийлүүлдэг компани мэдээллэсэн байна. 

Гэмт хэрэгтэнүүд цахилгаан тооцолоогчийг цоожилсон байсан учир тэд хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлдөггүй байсан нь илэрчээ.