Хятадын цахим сүлжээний хяналтын газрын дарга буруугаа хүлээжээ

Х.Оргил
10 сарын 24, 2018

БНХАУ-ын Цахим сүлжээний хяналтын газрын даргаар ажиллаж байсан Лу Вэй гэгч өнгөрсөн 15 жилийн хугацаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас 4,6 сая ам.долларын хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Вэйгийн хувьд, тэрээр 2014 онд БНХАУ-ын Цахим орон зайн газрын дарга, Шинхуа мэдээллийн агентлагийн дарга, Бээжин хотын Коммунист намын хороо, Коммунист намын Олон нийттэй харилцах хороонд ажиллаж байжээ.

БНХАУ-ын Цахим орон зайн газрын даргаар ажиллаж байхдаа тэр цахим сүлжээнд, тухайлбал, фэйсбүүк, гүүгл, твиттер зэрэгт хяналт тавьж, зөрчил гаргасан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиг үүргийг гүйцэтгэж байсан байна.

Тайм сэтгүүлийн 2015 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэрсийн жагсаалтад түүний нэр багтаж байсан ажээ. Тэрээр 2016 онд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Ши Зиньпин Коммунист намын 19 дүгээр их хурлаар эрх мэдлээ бэхжүүлсэний дараагаар удалгүй 2017 оны 11 дүгээр сард шалгагдсан өндөр албан тушаалтны нэг болжээ. Түүнийг өнгөрсөн 7 дугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас өндөр шагнал авсан гэх хэргээр баривчилсан бөгөөд шүүх хурал дээр тэр энэ тухайгаа харамсаж буйгаа илэрхийлжээ.


Эх сурвалж: https://www.iaac.mn/

Холбоотой сэдвүүд

авлига бнхау

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.