Г.Сайнзаяа
09 сарын 14, 2017
Хятадын эрдэмтэд EmDrive пуужингийн хөдөлгүүрийн туршилтын загварыг танилцуулав. Тэд богино долгионы хөдөлгүүр бүтээж, үндсэндээ физикийн хуулийг зөрчсөн юм. Тус улсын CCTV-2 телевизийн сувгаар гарсан нэвтрүүлгийн талаар Daily Mail сонинд нийтэлжээ.
Ийм хөдөлгүүрээр нарны аймгийн захад хэдхэн сарын дотор хүрэх боломжтой аж. EmDrive хөдөлгүүрийн талаар Их Британийн эрдэмтэн Рожер Шейер 2015 онд дурдсан удаатай. Түүний бүтээсэн хөдөлгүүрийн техникийн нарийвчлалыг олонд дэлгээгүй, гэхдээ шатахуунгүй ажиллаж, богино долгионы аргаар зүтгүүр ажилладгийг баталсан. Ингэснээр физикийн бүх хуулийг зөрчиж байгаа хэрэг юм.
НАСА хөдөлгүүрийг туршиж үзээд EmDrive шатахуун хэрэглэдэггүй, цацрагийг урсгал гаргадаггүй болохыг мэдээлсэн. Тиймээс эрдэмтэд энэхүү хөдөлгүүр сансар судлалын салбарт цаашид ихээхэн ололт, амжилт авчирна хэмээн найдаж байна. Гэтэл богино долгионы хөдөлгүүрийн тухайд сөрөг байр суурьнаас хандах эрдэмтэн ч олон буй. Тэд уг технологийг богино долгионы зуухнаас өөрцгүй тул их юм хүлээгээд хэрэггүй гэж үзжээ.
Энэхүү ололт амжилт Нобелийн шагналд нэр дэвшиж, орчин үеийн бүхий л ойлголт төсөөллийг эргүүллээ. Гэсэн ч маш их эргэлзээ тээнэгэлзээ тээсээр, олон ч шүүмжлэл хүртэж байна. Үнэн мөнийг мэдэхийн тулд цаг хугацааг хүлээх л үлдэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.