Б.Баясгалан
07 сарын 10, 2019
Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт өнөөдөр хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Хязаалангийн уралдаанд 184 хязаалан гарааны зурхайгаас хөдөлснөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэлэгийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ аман хүзүүллээ.
Айргийн гуравдугаарт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, "Шинэ эхлэл" групын захирал Н.Баттөмөрийн хүрэн үрээ, айргийн дөрөвдүгээрт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар үрээ, тавдугаарт Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдаллаа.





Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.