“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг өнөөдөр ХЗДХ-ийн яамны байранд очиж хэт өндөр төсөв буюу 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөөгөө үзүүлэхийг хүссэн юм.
Өмнө нь тус хөдөлгөөнийхөн Төрийн нарийн бичгийн даргын 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөө, 626 сая төгрөгөөр худалдан авсан тавилгыг үзэх хүсэлт удаа дараа тавьсан ч яамны зүгээс татгалзсаар ирсэн билээ.
Энэ удаа уг шаардлагыг тавьсан жагсагчдыг хамгаалалтын албаныхан хүчээр гаргаж, хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчилжээ. Ингэхдээ түүнийг цагдаагийн бус машинд хүч түрэн суулгаж ачиж явсан байна.
Хууль зүйн яаманд 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан, өрөө тохижуулсан асуудлыг ил болгож, орж харья гэх хүсэлт шаардлагынх нь хариуд цагдаа Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа. pic.twitter.com/A04WN1q5yx
— Bolortuya Uuganbayar (@BolortuyaUrug) January 21, 2020