Зоригт эр Ким Ду Ханы дүрээр монголчуудад танил болсон жүжигчин Ан Же Му жүжигчин Ч.Ундралтай хамтарч нэгэн кино төсөл дээр ажиллаж байна. 

Монгол, Солонгос, Буриад улсын хамтарсан "The Woman” нэртэй уг кинонд Солонгосын алдарт жүжигчин Монголд шувуу судлахааар аялж явахдаа төөрч, сайхан сэтгэлт малчин монгол бүсгүйн ачаар аврагдаж байгаа талаар өгүүлдэг аж.

Уг бүсгүйн дүрд жүжигчин Ч.Ундрал тоглож байгаа бөгөөд тал нутгийн малчин хүний ариун цагаан сэтгэл, монгол хүний уужуу тэнүүн ухааныг уг кинонд гаргахыг зорьжээ.

Зураг авалтыг Ховд аймагт хийж байгаа бөгөөд Баатархайрхан, Босгын овоо, Хавцлын нуур, Улиастай, Алтан тээлийн зэрэг газруудад кино зургийг авч байгаа аж.