Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унаас авсан захидлаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хайрын захидал” гэж нэрлэжээ. Энэ тухай тэрбээр “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн бөгөөд энэ захидлаа үзүүлэхээ амласан байна.

Солонгосын хойгийн эргэн тойрны асуудал дахь түүний үйл хэргийг шүүмжилж буй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тэрбээр Ким Жөн Унд өөрийгөө дурласан гэж хошигнон хэлжээ. Ингэж хэлэхдээ тэрбээр Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгдсэн байна.

Д.Трампын “Умард Солонгосын удирдагч бид хоёр бие биедээ дурласан” гэж хошигнож байгаа нь анхны удаагийх биш юм. Өмнө нь тэрбээр Баруун Виржиния муж улсын дэмжигчиддээ үг хэлэх үеэрээ Ким Жөн Ун өөрт нь гоё захидлууд бичсэн гэж ярьж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг