Хятадын засаг захиргааны тусгай бүс шинэ төрлийн коронавирусийн халдвар зэрлэг амьтнаас тэр дундаа сарьсан багваахайнаас тархсан байх магадлалтай хэмээн үзэж буй.

Тэгвэл олон хоног хорионд байгаа Ухань хотын зарим иргэд нохой, муураа цонхоор шидсэн хэрэг гарчээ. Тэд гэрийн тэжээвэр амьтнаас халдвар авахаас айж хайртай амьтнаа хөнөөсөн хэрэг.  Хөл хорионоос хойш тус хотод олон нийтийн газраар муур, нохойтойгоо явахыг хориглосон, тэр байтугай зарим мужид хэдийнэ эдгээр амьтдыг устгаж эхэлсэн юм.

Харин зарим нь хайртай амьтандаа зориулж амны хаалт худалдан авч вируснээс хамгаалж байна. Тухайлбал Бээжин дэхь интернет худалдаачин Жоу Тянься амьтанд зориусан амны хаалт зардаг. Тэрээр энгийн үеэс 10 дахин их амьтны амны хаалтыг борлуулж байгаа хэмээн ярьжээ.