Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.

Энэ үеэр коронавируст халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа талаар тодруулахад

"Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Үүнийг Америк болон Европын эмийн зөвлөл зөвшөөрсөн байгаа. Бид ч мөн нарийн судалж байна. 

Өөрөөр хэлбэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн дээрх шинэ эмийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. 

Дэлхий даяар эм, эмийн бүтээгдэхүүний нөөц хомс байгаа. Тухайн эмийн үйлдвэртэй холбогдоход эхний ээлжид 2,000 ширхгийг нийлүүлэх боломжтой байгаагаа хэлсэн" хэмээн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан хариуллаа.