Эрүүл мэндийн салбарын 1500 гаруй эмч, сувилагч, ажилтнууд халдвар авч нийслэлийн, орон нутгийн эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай холбоотой яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газарт  шаардлага мэдэгдлийг хүргүүлжээ.

Энэхүү мэдэгдэлд дараах гурван зүйлийг шаардсан.Үүнд:  

1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх,

2. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах

3. Халдварын голомтод аижллаж байгаа эмч, ажилтнуудад үндсэн цалинг нь  дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх 

4. Ажил үүргээ биелүүлж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох