Шинэ Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног өнөөдөр болж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногийн ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд "Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 77.2 хувь нь нэгдүгээр тун, 30.2 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. 

Улаанбаатарын хэмжээнд вакцинд зайлшгүй хамрагдах иргэдийг 94.2 хувь нь нэгдүгээр тунд, 50.1 хувь нь хоёрдугаар тунгийн вакцинаа хийлгэжээ. Орон нутгийн иргэдийг 65 хувь нь нэгдүгээр тун, 13.5 хувь нь хоёрдугаар тунгаа тариулсан байна.

Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт вакцинжуулалтын хувь байгаа нь тээвэрлэлттэй холбоотой.

Ковидгүй зуныг бэлгэдэж, Ардын хувьсгалын 100 жил буюу наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх агуулгаар өнөөдөр би дээлээ өмслөө. Үүний тулд иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай.

Гэхдээ манай улс 12-18 насны иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж байж сүргийн дархлаа илүү сайн тогтохоор байгаа. Учир нь манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хүүхэд, залуучууд байдаг. Уг асуудлаар Засгийн газар хэлэлцээр хийж, Pfizer компанийн вакциныг 12-18 насны хүүхэд, залуучуудад хийж, хичээлийг хугацаанд нь оруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн энэ тал дээр ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж байна.

Бид Pfizer компанитай холбоо тогтоогоод ажиллаж буй. Энэ вакцин 07 дугаар сарын 01-нээс өмнө ирнэ. Худалдан авалт дээр асуудал гарахгүй. Дотоод нөөцөө ашиглаад хүүхдэд зориулсан Pfizer вакциныг худалдан авна.