Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолыг батлав. 

Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.