Х.Оргил
06 сарын 06, 2019
Манай улсын иргэд Германы Дрезден хотноо хар тамхи тээвэрлэсэн хэргээр саатуулагдаад байна. Тэд 500 граммаар савласан 140 боодолтой 2 цүнх хар тамхи авч яваад цагдаад саатуулагдсан юм.
Баривчлагдсан хоёр иргэн Монгол Улсаас БНТурк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консулд ажилладаг юм байна. Уг хэрэгт сэжиглэгдэж буй дипломат ажилтан Б.Баттүшиг нь Туркийн Истанбул хотноо жил гаруй ажиллажээ. Өмнө ОХУ дахь консулын газар ажиллаж байсан аж. Нөгөө иргэн нь түүний жолооч бөгөөд 50 орчим насны иргэн юм.
Турк очоод удаагүй байсан бөгөөд жолооч юм байна.
ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэсэн хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог аж.
Уг асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад:
"Эдгээр ажилтнууд Истанбул дахь Консулд ажилладаг чухал албан тушаал хашдаг хүмүүс гэдэг нь үнэн. Шалгах явцад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Мэдээлэл авсан даруйдаа арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг. Энэ дагуу манайх Берлин дэх ЭСЯ руу мэдэгдэж мэдээлэл авсан, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Энэ тохиолдол суугаа орных нь иргэний буюу Консулын асуудал болдог. Бид чухам ямар учраас Герман явсан, уг хэрэгт холбоотой монгол иргэд байгаа эсэхийг шалгаж байна. Одоохондоо шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.