Б.Баясгалан
12 сарын 14, 2020
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 12 дугаар сард нийт 3 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болоод байсан ч иргэдийн хүсэлт, бусад нөхцөл байдлаас шалтгаалан Франкфурт хот руу нэмэлт нэг нислэг үйлдэхээр боллоо. Улмаар энэ сард нийт 4 нислэг хийнэ.
11 дүгээр сард Франкфурт руу үйлдэх байсан нислэг нь 250 хүний суудалтай том онгоц байсан. 12 дугаар сарын 20-д гартал том оврын онгоц тусгай захиалгат ачааны нислэгтэй байгаа. Иймд иргэдийг олон хоног хүлээлгэхгүйн тулд энэ сарын 16-нд Франкфурт руу жижиг онгоцоор нислэг хийхээр төлөвлөсөн. Улмаар 17-нд дахин нэг нислэгийг жижиг онгоцоор үйлдэхээр болж байна.
Дээрх 4 нислэгээр нийт 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.
Гадаадын 17 улсад манай улсын 100 гаруй иргэн санхүүгийн хүнд нөхцөлд байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Бид энэ дагуу НҮБ-ын Олон улсын шилжил хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаад гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийзийг нь худалдан авч өгөх, тусгаарлах байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргах зохицуулалтуудыг энэ сард хийнэ.
Мөн бид Монголоос гадаадын улсууд руу явах хүмүүсийг тусгай нислэгээр явуулж байгаа. Япон руу явах иргэдийн дийлэнх нь энэ сард яваад дуусна. Үлдсэн хүмүүсийг цаашдын нислэгүүдээр явуулна.
12 дугаар сарын 25-нд БНСУ руу үйлдэх нислэгт гуравдагч орон руу дамжин өнгөрөх иргэдийг зорчуулахаар МИАТ, БНСУ-ын талтай хэлэлцэж байна" хэмээлээ.
12 дугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарь
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.36.72.207] ・ 2020.12.14 Хариулах
Солонгост байгаа хүмүүсээ аваачээ нэмэлт онгоц явуулаачээ зүгээр суугаад хүлээгээд байхаар нэмэхгүй юм бол элчингийн гадаа очиж хэвтэх үү хүлээж залхаж байна шүү
Зочин [211.36.141.143] ・ 2020.12.14 Хариулах
Solongosd baigaa humuusee avaach chadahgui bol chaddag hundee ajilaa ogooch
Зочин [1.231.33.115] ・ 2020.12.14 Хариулах
Сөүл-Уб.ийн нислэгээ нэмээчээ. Зөндөө хүмүүс ХҮСЭЛТЭЭ өгчөөд хүлээж байна шүү лээ
Санал болгох
1 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө түншилнэ”
2 Б.Болормаа: Дотоод мөн чанараа нээх мөчид хорвоогийн сайн сайхан өөрөө ирж наалдаж, амьдралд тогтдог
3 Виза бизнес дебит картаа захиалаад 10%-ийн буцаан олголт аваарай
4 Хүн дотоод ухамсраа тэгшлэж байж л амьдралынхаа ёсыг тогтооно
5 Х.Баасанжаргал: Боловсролын жил биш, замын жил болгохоор төсвийг өөрчилжээ