Б.Баясгалан
12 сарын 04, 2020
Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Үүссэн нөхцөлийн улмаас гадаадаас иргэдээ авчрах 11 дүгээр сарын үлдсэн тусгай нислэгүүдийг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор тийзээ бичүүлээд санхүүгийн хүндрэлд орсон болон орон байргүй болсон 100 иргэн 17 улсад байгаа мэдээллийг нэгтгэж авсан.
Өнөөдрийн байдлаар гадаадаас нэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2152 хүрээд байна. Бүсээр нь ангилахад Европоос 647, Азиас 1113, Австралиас 95, Африкаа 2, Америкаас 295 иргэн ирэхээр байна.
Дотоодод батлагдсан коронавирусийн халдвартай тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тусгаарлах байруудад тусгаарлаж байгаа. Энэ нөөц боломжтойгоо уялдуулаад ойрын хугацаанд 2-3 тусгай нислэг үйлдэх боломжийг судалж байна.
Тус нислэгүүдийг үйлдвэл 11 дүгээр сарын нислэгээр ирэхээр тийз нь баталгаажсан иргэд тэргүүн ээлжид хамрагдана" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.