Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л. Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд, дотуур байрны оюутнуудын хүнс бусад хангамжийн хүртээмж ямар байгааг харж ажиллаж байна. 

Хүчит шонхор зах дээр махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна.

Өнгөрсөн өдрүүдэд захуудаар иргэдийн хий нөөцлөлт бий болжээ. Учир нь нийслэлчүүд өдөрт 110 тн махны хэрэглээтэй ч 208 тн, 410 тн, өнөөдөр 470 тн мах нийслэлд орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт, нөөцлөлт их байжээ.

Харин Чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний 8 нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багасаж, эрэлт буурсан, иргэд бөөний төв, захууд руу явсан аж.


Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.