Б.Баясгалан
01 сарын 09, 2019
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Яг одоо Байнгын хорооны гишүүд тус хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тиймээс Ардчилсан нам маргаашаас УИХ-ыг тараах гарын үсгийг цуглуулж эхэлнэ хэмээлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Д.Эрдэнэбат гишүүн М.Энхболд даргыг огцруулья гэхээр Засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах тухай ярьдаг. Энэ шударга зарчим биш. Д.Эрдэнэбатаа та барьцаалагдсан байна" гэв.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.