Л.Оюун-Эрдэнэ: Шүүгч М.Батсуурь үүнийг яаж шийдэхийг харъя

Б.Баясгалан
05 сарын 02, 2019

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэрийг гаргасан. 

Энэ талаар өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "АСЕМ гэдэг нэрээр хэдэн авлигачин нийлээд Их тэнгэрийн аманд газөр авсан байна. Сая буцааж авсан Сүхбаатарын талбайн урд талын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг, Драмын театрын ард талын газар, Найрамдал зуслангийн урд талын бүх газрыг хуваагаад авчихсан байна. Яахаараа энэ газруудыг авчихдаг юм? Их тэнгэрийн аманд хэн нэгэн газар авах боломжгүй. Энэ бол Төрийн тусгай хамгаалалттай газар. Тэнд 5 га газар олгоод, аялал жуулчлалын төв барина гэчихсэн байна. Тэрийг цуцлаад оронд нь Байгалийн түүхийн музей баръя гэсэн шийдвэрийг Засгийн газар өчигдөр гаргасан. 

Шүүх яаж шийдэхийг, ялангуя Захиргааны хэргийн шүүгч М.Батсуурь гэдэг хүн үүнийг яаж шийдэхийг харъя. Дахиад бүлэглэлийнхээ талд үйлчлэх нь үү, эсвэл нийтийн эрх ашгийг харгалзах нь уу" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.