Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5555 төгрөг, үхрийн /ястай/ мах 6900 төгрөг, үхрийн цул мах 8265 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3835 төгрөгийн үнэтэй байв.

Ингэснээр хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 13.5 хувь, адууны ястай махны үнэ 6.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны ястай махны үнэ 9.4 хувь, адууны ястай махны 2.5 хувиар буурсан байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо