Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин, гүнж Мако энэ сард сүй тавихаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.  Өмнө нь тэднийг сүй тавих байсан ч эзэн хааны гэр бүлээс олны анхаарлын төвд орсон асуудал тул хугацааг хойшлуулахыг зөвлөсөн удаатай. 

Тун удахгүй Мако гүнж найз залуутайгаа хамт хэвлэлийн хурал зарлан товлосон өдрөө зарлах гэнэ. Уламжлал ёсоор гүнж нараас жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасдаг уламжлалтай. Өмнө нь ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2005 онд уг журмыг халах нь зөв хэмээн парламентад санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй билээ.