Бруней улсын гүнж Фадзила Лубабул Болкиах олны нүднээс удаан нууцалсан ханхүү Аванг Абдуллах Набил Махмуд Аль-Хашимитай хааны ордонд хуримаа хийжээ.

10 хоног үргэлжлэх исламын шашны ёсоор хуримласан хуримын зургуудаасаа тус улсын хааны гэр бүлийнхэн инстаграм хуудсандаа олон нийтэд дэлгэсэн байна. Ард түмнийхээ дунд Фад хэмээн нэрлэгддэг 36 настай Гүнж Фадзила бол Кингстоны их сургуулийн төгссөн, султаны 12 хүүхдийн 9 дэхь нь юм. Тэрээр улсынхаа нетболын шигшээ багийн тамирчин юм.

Түүний нөхөр нь гадаадын хүн гэхээс өөр тодорхойлох зүйл байхгүй ихэд нууцлагдмал, олны анхаарлаас хол байдаг нэгэн гэнэ.

75 настай Султан Хассанал Болкиах нь хоёр эхнэрийн 12 хүүхэдтэй бөгөөд хамгийн удаан хаан төр барьж байгаагаараа Их Британийн Хатан хаан Элизабет II -ын дараа хоёрдугаарт ордог, дэлхийн хамгийн баян султан юм.