peak.mn
10 сарын 30, 2018
Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин өдгөө 28 настай гүнж Аяко Такамадо, тээврийн томоохон компанийн ажилтан болох 32 настай харц гаралтай Кэй Комүро нарын гоёмсог хуримын ёслол боллоо.
Энэ хуримын гол онцлог нь Аяко гэрлэлтээ батлуулсны дараа гүнж цолоо алдана гэж “Japan Today” сонинд бичжээ.
Японы эзэн хааны тухай хуульд зааснаар, жирийн эмэгтэй хааны гэр бүлийн гишүүнтэй гэрлэсэн тохиолдол д гишүүн нь болдог байна. Харин гүнж жирийн залуутай гэрлэсэн тохиолдолд хааны гэр бүлээс явах ёстой.
Хэдийгээр гүнж байхаа болих боловч “маш аз жаргалтай” байгаа тухайгаа Аяко өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд эзэн хаан болон хатан хаанд хааны гэр бүлийн гишүүн байсны хувиар тусалж байхаа амлажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Vesti
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.