Морингийн даваанд гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ОБЕГ-ынхан хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал вакцинжуулалтад хамруулаагүй мал өвчний халдвар тараасан бол малчныг нь торгож хариуцлага тооцохоор болсон байна. Мөн хүн, мал амьтны гоц халдварт өвчний голомттой аймаг, сумдаас орж ирэх малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар Морингийн даваанд 2100 орчим малд тандалт судалгаа хийж байна. Тэднээс вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим мал байсныг вакцинжуулж дуусчээ.