Х.Оргил
04 сарын 11, 2018
Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдралдаа тэр ч бүү хэл малын бэлчээртэй хүртэл унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болж байна.
Мөн импортоор орж ирж байгаа мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэж үлдсэн 80 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулдаг цэгүүд дээр байдгаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна.
Тиймээс Замын цагдаагийн албанаас орон нутгийн автозамд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд ороогүй мотоциклийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулан бүртгэлжүүлж, ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2 сарын хугацаанд /2018.04.01-2018.06.01/ “Мотоциълийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Автотээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхэллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт АТҮТ-ийн болон аймаг, сум, дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагч, багийн Засаг дарга, замын цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа, хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хөдөө орон нутагт байгаа улсын бүртгэлд ороогүй мотоциклд улсын дугаар олгох, иргэдийн “А” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамруулах, эрхийн үнэмлэхгүй мотоцикль жолоодох зөрчлийг таслан зогсоох түүнчлэн “Хамгаалалтын малгай”-н ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.