Б.Баясгалан
10 сарын 22, 2020
Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Д.Сумъяабазарын нэрийг нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон нийслэлийн МАН-ын хорооны гишүүд 100 хувь дэмжсэн байна. Уг шийдвэрийг үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ. Дэмжвэл Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Хотын даргад нэр дэвших юм.
Д.Сумъяабазар нь 2012, 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2017-2020 онд УУХҮ-ийн сайдаар ажилласан. 2020 онд мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нийслэлийн МАН-ын хорооны дарга юм. Мөн үндэсний бөхийн Монгол Улсын аварга цолтой.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан НИТХ маргааш анхдугаар хуралдаанаа хийж, НИТХ болон Хотын даргыг сонгоно.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [109.56.13.245] ・ 2020.10.23 Хариулах
Arai ch dee!!
Зочин [66.181.189.30] ・ 2020.10.22 Хариулах
Энэ хүн яаж хотыг удирдах вэ дээ! Ёстой хэлэх ч үг алга.
Зочин [66.181.191.246] ・ 2020.10.22 Хариулах
Арай ч дэ өөр хүн олдохгүй нь үү
Зочин [192.82.69.219] ・ 2020.10.22 Хариулах
2 туулай хөөсөн шуналтай анчин хоосон хоцордгийн үлгэр болж үлгэр жаргав аа
Санал болгох
1 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийг доройтсон гэж ерөнхийлөхөөс илүү сэргэх чадавхаар нь ангилж ашиглах хэрэгтэй
2 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
3 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
4 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
5 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа