МАН-ын Бага хурал ирэх сард болно

peak.mn
08 сарын 17, 2017

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж Бага хурлынхаа товыг тогтожээ. Хурлын шийдвэрээр ирэх есдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Бага хурлыг хийхээр болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө тавдугаар бага хурлаа хийж байсан. УИХ-д олонх болсноосоо хойш анх удаагаа хуралдах гэж байгаа МАН-ынхан энэ удаад олон асуудлыг нэг дор шийдэх бололтой. Өнөөдөр Засгийн газар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын талаар хэлэлцэхээр болсон. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах гээд эрх баригч намыг тойрсон олон асуудал нийгэмд өрнөөд байгаа билээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.